Олимпиадын алгебр 2023
Энэхүү ном нь олимпиадын алгебрын сурах бичиг биш, харин олимпиадын алгебрын бодлогыг таашаах, мэдрэхэд зориулагдсан ном юм.

Математикийн олимпиадын бодлогууд ялангуяа олимпиадын алгебрын бодлогууд нь хүмүүс уран зураг, сайхан хөгжмийг таашадагтай адил надад бас тийм таашаалыг өгдөг учраас олимпиадын алгебрын бодлогын ном эмхэтгэх хүсэл төрөөд нэлээд хэдэн жил болжээ. Энэхүү ном нь олимпиадын алгебрын сурах бичиг биш, харин олимпиадын алгебрын бодлогыг таашаах, мэдрэхэд зориулагдсан ном юм.
Монгол улс ОУМО-аас 7 дахь алтан медалиа авсан 2023 оны 7 сард энэхүү номоо бичиж дуусгалаа. Ирээдүйд Монголын маань олон охид, хөвгүүд энэхүү олимпиадаас алтан медаль авна гэдэгт миний бие итгэлтэй байна.
Математикт сонирхолтой, энэ чиглэлээр илүүг сурч боловсрохыг хүсэж байгаа Монголын ирээдүйн төлөөлөл болсон сурагч, багш нартаа орон зай хамаарахгүйгээр өөрийн мэддэг чаддаг бүхий л зүйлсээ заахыг хүсэж энэхүү сургалтаа эхлүүлж байна. Хүндэтгэсэн: Б.Ганбат
Багшийн мэдээлэл харах
И-мэйл: math.ganbat@gmail.com
Утас: 9939 5945