top of page

Бодох урлагийн шилмэл 100 асуудал 2015

Цаг хугацааны явцад аливаа асуудал, түүний дотор математикийн бодлогуудыг шийдэх арга замууд улам л төгс төгөлдөр болсоор байна. Төгс төгөлдөр гэдгийн доор бид энгийн, богинохон, уран гоё шийдлийг хамруулж байна.

Цаг хугацааны явцад аливаа асуудал, түүний дотор математикийн бодлогуудыг шийдэх арга замууд улам л төгс төгөлдөр болсоор байна. Төгс төгөлдөр гэдгийн доор бид энгийн, богинохон, уран гоё шийдлийг хамруулж байна. Тиймээс ч өмнө нь түвэгтэй мэт санагдаж байсан бодлого өнөө цагт илүү хялбар байдлаар шийдэгдэж байна. Энэ нь танин мэдэхүйн хөгжил, дэвшлийн бас л нэг хэлбэр юм. Ийм нөхцөл байдал, математикийн уралдаан, тэмцээнд дэвшигдсэн олон тооны бодлогууд төдийгүй өндөр түвшний судалгааны хүрээнд ч ажиглагдсаар байна.
Бодох урлагийн агуу мастер Пол Эрдёшийн алдартай хошигнол энд хамаатай. Тэрбээр, урт сунжруу, хэт нүсэр тооцоо, онолын том үр дүнгүүд ашиглан шийдсэн бодолт, баталгааг сонссоны эцэст талархсанаа илэрхийлээд, одоо бодлогынхоо жинхэнэ бодолтыг олъё гэдэг байж. Тэр, та Бурхан байдагт итгэдэггүй байж болно, харин математикийн бүх уран гоё, гоо сайхан бодолт, баталгааг агуулсан Бурханы ном байдагт зайлшгүй итгэх ёстой гэж тунхаглажээ.

Математикт сонирхолтой, энэ чиглэлээр илүүг сурч боловсрохыг хүсэж байгаа Монголын ирээдүйн төлөөлөл болсон сурагч, багш нартаа орон зай хамаарахгүйгээр өөрийн мэддэг чаддаг бүхий л зүйлсээ заахыг хүсэж энэхүү сургалтаа эхлүүлж байна. Хүндэтгэсэн: Б.Ганбат

Багшийн мэдээлэл харах

И-мэйл: math.ganbat@gmail.com

Утас: 9939 5945

  • Instagram
  • Facebook
bottom of page